Wednesday, 29 August 2012

Cisco Certified Network Associate (CCNA)


                                                                         

Cisco Certified Network Associate (CCNA) - ийн сертификате-ийг авхад 2 зам байдаг эхнийх нь ICND-1 640-822 өгөөд Cisco Certified Entry Networking Techniciaн (CCENT) сертификате авсаны дараа  ICND-2 640-816 шалгалтыг өгөөд CCNA серификате-ийг авах юм. Дараагийнх нь CCNA 640-802 шалгалтыг нэг дор өгөх юм. шалгалтын үнийн хувьд
  -  ICND-1 640-822   -  150$
  -  ICND-2 640-816   -  150$
  -  CCNA 640-802     -  295$
CCNA 640-802 - шалгалтын хугцааны хувьд 90 минут байдаг төрлөх ангил хэлгүй улсуудад 30 минут нэмэж өгдөг. шалгалтанд 45-55 асуулт ирдэг. Асуулт нь тестийн single-choice (нэгийн сонгох), multiple choice (олон сонголттой),  drag and drop (зөвүүдийг тохируулах) гэсэн хэлбэртэй ирэх ба хамгийн гол 3-4 lam-sims (лаборторын ажил) ирдэг. шалгалтын явцад previous хийх буюу буцаж болдоггүй учир нэг next-дээр дарсан бол дахиж засах боломжгүй. шалгалт 1000 онооных бөгөөд 825аар тэнцдэг (825/1000) хамгийн их оноог лаборторын ажилаар авах боломжтой.Сертификате-ийн хувьд 3 жилийн хугацаатай байдаг. За тэгээд дэлгэрүүлэж асуух зүй байвал комметоор асуучихан биз, тэгж байгаад өөр сонирхолтой, хэрэгтэй мэдээ, матриалууд оруулна.

Thursday, 23 August 2012

CISCO-certificate- ийн талаар.




Cisco - компань нь сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компань бөгөөд орчин үед Cisco гэдэг үг network үгтэй салашгүй холбоотой болтол танигдаж чадсан дэлхийн бренд юм.



 Cisco - компань нь 1997-оноос эхлэн өөрийн бүтээгдэхүүн дээр ажиллах чадвартай сүлжээний инженер бэлтгэх Cisco academy -ийг байгуулан одоогоор дэлxийн 165 оронд 10.000 гаруй төвүүд ажиллаж байна. Cisco academy - нь тодорхой сэдэвийн хүрээнд сургалт зохион байгуулаж, онлайнаар шалгат авсаны дараа тэнцсэн хүмүүст Cisco-ийн сертификате олгодог бөгөөд энэ сертификате нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий ихээхэн ирэлттэй сертификате юм.



 Cisco-ийн сертификате-ийг ерөнхийд нь Assiociate (CCNA), professional (CCNP), expert (CCIE) -гэж 3 түвшинд хуваадаг. Үндсэн шалгалт routing and switching- байдагаас гадна xүсвэл design, voice, wireless, security, data center гэх мэт төрлүүдээр шалгалт өгч болдог (CCNA Voice, CCNP Voice, CCIE Voice гэх мэт).



 шалгалтыг Pearsonvue гэж онлайн шалгалтын төвөөс авдаг бөгөөд шалгалтуудын үнэ өөр өөр байдаг. Манайд Эмпати-гээд төв Pearsonvue-ийн эрхийн авсан байдаг. Дараа бидний сайн мэдэх CCNA шалгалтын талаар дэлгэрнгүй бичнэ.