Thursday, 23 August 2012

CISCO-certificate- ийн талаар.




Cisco - компань нь сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн том компань бөгөөд орчин үед Cisco гэдэг үг network үгтэй салашгүй холбоотой болтол танигдаж чадсан дэлхийн бренд юм.



 Cisco - компань нь 1997-оноос эхлэн өөрийн бүтээгдэхүүн дээр ажиллах чадвартай сүлжээний инженер бэлтгэх Cisco academy -ийг байгуулан одоогоор дэлxийн 165 оронд 10.000 гаруй төвүүд ажиллаж байна. Cisco academy - нь тодорхой сэдэвийн хүрээнд сургалт зохион байгуулаж, онлайнаар шалгат авсаны дараа тэнцсэн хүмүүст Cisco-ийн сертификате олгодог бөгөөд энэ сертификате нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий ихээхэн ирэлттэй сертификате юм.



 Cisco-ийн сертификате-ийг ерөнхийд нь Assiociate (CCNA), professional (CCNP), expert (CCIE) -гэж 3 түвшинд хуваадаг. Үндсэн шалгалт routing and switching- байдагаас гадна xүсвэл design, voice, wireless, security, data center гэх мэт төрлүүдээр шалгалт өгч болдог (CCNA Voice, CCNP Voice, CCIE Voice гэх мэт).



 шалгалтыг Pearsonvue гэж онлайн шалгалтын төвөөс авдаг бөгөөд шалгалтуудын үнэ өөр өөр байдаг. Манайд Эмпати-гээд төв Pearsonvue-ийн эрхийн авсан байдаг. Дараа бидний сайн мэдэх CCNA шалгалтын талаар дэлгэрнгүй бичнэ.

No comments:

Post a Comment